Монгол бахархлын өдөр болон Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газраас нийт шүүгч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэндийг хамгаалж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор гар бөмбөг, дартс, хөгжөөнт буухиа 3 төрөлт тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 5 багийн 34 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж гар бөмбөг, дартс, хөгжөөнт буухиа тэмцээний дэд, тэргүүн байрууд шалгарч багийн нийлбэр оноогоор Г.Алтаншагай ахлагчтай 5 дугаар багийн хамт олон тэргүүн байр эзэлж цом, мөнгөн шагналаар шагнууллаа.