Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр(2022.11.24) Эзэн Богд Чингис хааны эш хөргийг Шүүхийн ерөнхий зөвлөл хүндэтгэн заллаа. Эш хөрөг залах ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны долоодугаар сарын 11-ний өдрийн зарлигийн дагуу зохион байгуулав. Ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, нийт албан хаагчдын төлөөлөл оролцсон.
Чингис хааны “Шихихутугийг “Бүх улсын доторх хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг яллаж бай гэж бүх улсын дээд заргач болгоё. Надтай зөвлөж, Шихихутугийн шийтгээд цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилсүгэй.” хэмээн айлдсаныг эш хөргийн дэргэд дардас болгов.
Хэвлэл мэдээллийн хэлтэс