Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2022 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн тамгын газрын Орон тооны бус Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах алба, Ховд аймгийн Цагдаагийн байгууллагатай хамтран Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын А/301, 186 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Шүүгч түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”-г Ховд аймгийн шүүхийн шүүгч нар болон шүүгчдийн гэр бүлийн гишүүдэд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн танхимд танилцуулж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалалтын анхан шатны шуурхай арга хэмжээг хэрхэн авах талаар мэдээлэл, сургалт өгч, гарын авлага, тараах материалаар хангаж, болзошгүй халдлагаас сэргийлэх арга техникийн сургуулилт үзүүлж, бичлэгээр харуулж, арга зүйгээр хангаж, ажиллав.
Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газар