Шүүхийн мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг тогтмолжуулах, сүлжээний төхөөрөмжийн зохион байгуулалт, практикийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт боллоо. Сургалтыг энэ сарын 27, 28-ны өдөр зохион байгуулж, нийслэлийн болон орон нутгийн шүүхүүдийн мэдээллийн технологийн 53 мэргэжилтэн хамрагдсан юм.

 

 

     Тус арга хэмжээг 27-ны  өдөр ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа нээж, “Хэргийн хөдөлгөөний удирдлагатай холбоотой дүрэм, журам, аргачлал” сэдвээр Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ч.Ханддулам, “Хяналтын камер түүний системийн үндсэн ойлголт, аюулгүй байдал” сэдвээр Айти зон ХХК-ийн Сүлжээний ахлах инженер Б.Гэрэлт-Од,  “Эрүү, Иргэн, Захиргаа нэгдсэн системийн ажиллагаа, анхаарах асуудал” сэдвээр Программ хангамж хариуцсан референт М.Зоригтзаяа нар тус тус туршлага, арга зүйн сургалт хэлэлцүүлсэн.

 

 

 

     Харин 28-ны өдөр “Шүүхийн дотоод сүлжээг зохион байгуулах, зураглал гаргах”, “Сүлжээний хамгаалалтын фаерволлын тухай үндсэн ойлголт, хэрхэн тохируулах” сэдвээр Юнивишн ХХК-н техник туслалцааны ерөнхий инженер Э.Буянжаргал, “Санхүүгээ удирдахуй” сэдвээр Лектор Г.Мөнгөн, “Стресс ба менежмент” сэдвээр  Сэтгэл судлаач Б.Ганбаяр, “Харилцааны сэтгэл зүй ба харилцах урлаг” сэдвээр ШЕЗ-ийн Сэтгэл зүйч-судлаач Т.Энхгэрэл  нар тус тус мэдээлэл хүргэн дүгнэлт, ярилцлага өрнүүллээ.

 

 

 

     Ярилцлагын үеэр техник технологийн хөгжил шүүхийн салбарт өндөр ач холбогдол, үр дүн үзүүлж буй өнөө цагт мэдээллийн технологийн мэргэжилтнүүд цаг хугацаатай уралдан хөгжиж дэвших шаардлагатай байгааг дурдаж байв.

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Мэдээлэл технологийн газар