Монголын Шүүгчдийн холбоо, АНУ-ын Төрийн департамент, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран "Шүүгч ба олон нийт" хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор (Ph.D), профессор Д.Зүмбэрэллхам үг хэлсэн юм.

 

     

  Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, АНУ-ын Давж заалдах шатны 4 дүгээр тойргийн шүүгч Жэймс Эндрю Винн, Монголын шүүгчдийн холбооны тэргүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, доктор (Ph.D), профессор Ж.Оюунтунгалаг, Шүүхийн сахилгын хорооны гишүүн А.Номуулин, Санхүү эдийн засгийн их сургуулийн дэд профессор, доктор Ж.Батхуяг нар илтгэл хэлэлцүүлж, туршлагаасаа хуваалцав.

 

 

       Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн үйл ажиллагааг нээлттэй байлгахад анхаарах асуудлаар санал солилцож, шүүгчдийн зүгээс олон нийттэй харилцахад тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцав. Мөн олон нийтийн төлөөллийн сонирхсон асуултад хариулж, шүүгчийн ёс зүй, шүүхийн бие даасан байдал, иргэдийн шүүхийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэх талаар санал солилцсон юм. Тус хэлэлцүүлгийн хөндсөн сэдэв, үр дүнд тулгуурлан зөвлөмж гаргахаар боллоо.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс