Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д,Зүмбэрэллхам, гишүүн Н.Мөнгөнцэцэг, Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нар өчигдөр (2022.10.05) НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Элина Стейнерте, Мэтью Гиллетт болон бусад төлөөлөгчид оролцсон. 

 

 

       Талууд үйл ажиллагааныхаа чиг үүрэг, хүрч буй үр дүн, манай оронд ажиллаж буй зорилгоо танилцуулж, Монгол Улсад дур зоргоор баривчлан саатуулахаас сэргийлсэн хуулийн зохицуулалтын талаар санал солилцов. Мөн цаашид НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсгийн сонирхож буй асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлж, хариу авах боломжтойг дурдсанаар уулзалт өндөрлөлөө.

 

       Уг ажлын хэсэг нь 1991 онд Хүний эрхийн комиссын 1991/42 тоот тогтоолоор байгуулагдсан бөгөөд хүний эрхийн олон улсын хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг НҮБ-ын ууган тусгай бүтцийн нэг юм.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс