Шүүхийн ерөнхий зөвлөлийн 36 дугаар ээлжит хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 09:00 цаг товлогдлоо. Хуралдаанаар цахим хяналт шинжилгээ, үнэлгээний дүн танилцуулах, биечлэн хийх аудитын төлөвлөгөө батлуулах, нөлөөллийн мэдүүлэг шалган шийдвэрлэх, шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үйл ажиллагааны тухай, шүүхийн хүний нөөцийн бүртгэл хөдөлгөөний системд хийсэн хяналт шинжилгээний дүнг танилцуулах болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

 

Хуралдаан товлон зарлах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн 215 дугаар тушаалтай танилцана уу!

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс