Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр (2022.09.30) ээлжит бусаар хуралдаж, 271 дүгээр тогтоолыг баталлаа. Хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг чадварын шалгалтын дүнг хэлэлцэв.

 

       Уг шүүхийн 8 сул орон тоонд өрсөлдөхөөр 21 хуульч бүртгүүлж, 20 нь шалгалтад оролцсон. Үүнээс 17 нэр дэвшигч хуульд заасны дагуу 70 оноо бүхий хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50-аас дээш оноо авснаар тэнцлээ. Тэнцсэн нэр дэвшигчид 30 онооны үнэлгээ бүхий мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцох боломжтой болж байна.

 

      Дээрх хоёр шалгалтын онооны нийлбэрийг эрэмбэлснээр сонгон шалгаруулалтын эцсийн дүн гарна. Хавсралтаар хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэн хуульчдын мэдээллийг орууллаа.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 271 дүгээр тогтоол, хавсралттай танилцана уу!

 

 

 

Хуулийн лавлагаа: Шүүхийн тухай хууль

 

34.2.Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, сорилын асуултад хариулах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зэрэг аргаас сонгон хэрэглэж, 70 хүртэл оноогоор үнэлнэ. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн шалгалт ялгаатай байна.

 

34.4.Энэ хуулийн 34.2-т заасан шалгалтад 50, түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэнд тооцож, тогтоол гарган мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оруулна.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс