Нэг. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан чиг үүрэг бүхий орон тооны бус Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн (анхан, давж заалдах шатны шүүхээс тус бүр нэг шүүгч, нэг өмгөөлөгч, хоёр судлаач)-д нэр дэвшүүлэх зарыг олон нийтэд мэдээлж байна.

 

Нэрээ дэвшүүлэх хүсэлтэй шүүгч, өмгөөлөгч, судлаач нь дараах шаардлагыг хангасан байна:

 

1.1.Эрх зүйн дээд боловсролтой;

1.2.Иргэний эрх зүйн чиглэлээр болон эвлэрүүлэн зуучлах ажлын туршлагатай;

1.3.Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх.

 

Хоёр. Нэр дэвшигч нь дараах баримт материалыг цаасаар эсхүл цахим байдлаар PDF хэлбэрээр бүрдүүлж ирүүлнэ:

 

2.1.Зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлт (Хүсэлтэд нэр  дэвшигч цахим шуудангийн хаяг, холбоо барих мэдээллийг бүрэн бичсэн байна);

2.2. Иргэний үнэмлэхийн хуулбар;

2.3. Төрийн албан хаагчийн анкет;

2.4.Их, дээд сургууль төгссөн боловсролын баримт бичгийн хуулбар;

2.5.Нийгмийн даатгалын дэвтрийн цахим лавлагаа эсхүл ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар;  

2.6.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia–аас татан авах);

2.7.Эвлэрүүлэн зуучлалтай холбоотой боловсруулсан бодлогын баримт бичиг,  хийсэн судалгааны ажил, хууль, дүрэм, журам, стандартын жагсаалт.

 

Гурав. Шүүгч нэрээ дэвшүүлж байгаа тохиолдолд жагсаалтын 2.3-2.7-д заасныг бүрдүүлэхгүй байж болно. 

 

Дөрөв. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх

 

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн хүсэлт, холбогдох баримт материалыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 08:30 цагаас 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг  хүртэлх хугацаанд administration@judcouncil.mn цахим хаягаар, цаасан хэлбэрээр бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр 104 тоот өрөөнд хүлээн авна.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл нэр дэвшигчийг хүсэлт, холбогдох баримт материал шаардлага хангасан, бүртгэсэн эсэхийг цахим шуудангаар мэдэгдэнэ.

 

            Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнд нэр дэвшихтэй холбоотой асуудлаар Шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Ц.Соёлмаатай  77104949-26, 99282989 утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой. 

 

“Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-тэй танилцах бол ЭНД дарж танилцана уу.