Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдааныг 2022 оны есдүгээр сарын 22-ны пүрэв гарагт товлон зарлалаа. Хуралдаан мөн өдрийн 09:00 цагт ШЕЗ-ийн хурлын танхимд эхэлж, шүүгчийн сургалтын хөтөлбөр хэлэлцэх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн бүтэц орон тоонд өөрчлөлт оруулах эсэх, шүүгчийг сэлгэн ажиллуулах, нөлөөллийн мэдүүлэг шалган шийдвэрлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

       Хуралдааны товын тогтоолыг хавсаргав.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс