Шүүхийн ерөнхий зөвлөлийн Судлаач багш Б.Баатараар ахлуулсан баг тамирчид Өмгөөлөгчдийн холбооны нэрэмжит “Өмгөөлөгчийн цом-2022” хөлбөмбөгийн тэмцээнд оролцож, цомын эзэн боллоо.
Тэмцээнийг Монгол Улсад Өмгөөлөх байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой, “Өмгөөлөгчдийн мэргэшлийн өдөр”-ийн баярыг тохиолдуулан хуулийн төв байгууллагуудын дунд 2022 оны 09 дүгээр сарын 17-ны бямба гарагт “Бага тэнгэр” үндэсний спорт цогцолборын хөлбөмбөгийн талбайд зохион байгуулсан байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг тамирчид Улсын Их Хурлын Тамгын Газар, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг 6 байгууллагын 7 баг, тамирчидтай авхаалж самбаа, хурд, хүчээ сорин өрсөлдөж, ийнхүү тэргүүлсэн юм.
Байгууллага, хамт олноо төлөөлөн спортын өндөр амжилт гаргасан баг тамирчдадаа Шүүхийн ерөнхий зөвлөл, ажлын албаны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе.
Хэвлэл мэдээллийн хэлтэс