Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны есдүгээр сарын 12-ны даваа гарагт ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбогдуулан нэр бүхий хуульчдын гаргасан гомдлыг хэлэлцэн шийдвэрлэв. Улмаар 254 дүгээр тогтоолоор Д.Тулга, Б.Мөнх-Учрал, Б.Тунгалаг  нарыг анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны шалгаруулалтад нэр дэвшигчээр бүртгэлээ.

 

        Бүртгэгдсэн нэр дэвшигчдийг хуулийн дагуу нийтэд нээлттэй байдлаар танилцуулж байна. Шүүхийн тухай хуулийн 33.5 дахь хэсэгт заасны дагуу иргэд, олон нийт эдгээр нэр дэвшигчийн талаар сонирхсон асуулт, саналаа 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.

 

Жич: Нэр, хаяггүй асуулт саналыг хүлээн авахгүй болно.

 

 

 

 

 

Тогтоолтой танилцана уу:

 

 

Холбогдох утас: 70008041

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүниий нөөцийн газар

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс