Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны есдүгээр сарын 5-ны даваа гарагт ээлжит бусаар хуралдаж, шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийг бүртгэн хууль зүйн мэдлэг чадварын шалгалтын хуваарийг баталсан. Нэр дэвшигчид 248, 249, 250 дугаар тогтоолоор баталсан хуваарийн дагуу уг шалгалтад оролцоно.
- Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид энэ сарын 21-ээс эхлэн "Салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадвар", "Салбар эрх зүйн мэдлэг", "Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг", "Эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадвар"
- Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид энэ сарын 28-аас эхлэн "Хууль хэрэглэх мэдлэг, чадвар", "Магадлал бичих чадвар", "Шүүн таслах ажлын туршлага", "Салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэг"
- Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид 30-аас эхлэн "Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чадвар", "Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг, чадвар" "Хууль хэрэглэх мэдлэг, чадвар", "Эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааныг хяналтын журмаар болон бусад асуудлаар хянан шийдвэрлэх мэдлэг", "Хууль тайлбарлах мэдлэг, чадвар" гэсэн төрлөөр тус бүр шалгалт өгөх юм.
Шалгалтын хуваарь:
Шалгалтын хуваарийг баталсан тогтоол болон тогтоолын хавсралттай энд дарж танилцана уу.
Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар
Хэвлэл мэдээллийн хэлтэс