Шүүгчид нэр дэвшигчдийн зурган танилцуулгад дурдагдсан бичгэн мэдээллээс гадна өнгө, дүрсээр илэрхийлсэн мэдээллийг дараах тайллын дагуу уншихыг зөвлөе!
1. Тухайн нэр дэвшигчийн зураг бүхий мэдээллийн суурь нь хөх, ногоон, нил ягаан өнгөний аль нэг байна.
- Шар: Хяналтын шатны шүүхэд нэр дэвшигч
- Ногоон: Давж заалдах шатны шүүхэд нэр дэвшигч
- Нил ягаан: Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч болохыг тодорхойлно
2. Танилцуулгын баруун дээд буланд тухайн нэр дэвшигчийн шүүгчид дэвшиж буй шүүхийн нутаг дэвсгэрийн болон салбар эрх зүйн харьяаллыг өнгөөр ялгасан байна.
- Аль аймаг, дүүргийн эрүү, иргэн захиргааны аль салбарт дэвшиж буйгаас шалтгаалан өөр өнгө байна.
3. Зураг бүхий мэдээллийн суурь өнгө дээр тухайн харьяаллын шүүхэд хэдэн хүн дэвшиж буйгаас тухайн нэр дэвшигч цагаан толгойн үсгийн дарааллаар хэд дэх нь болохыг мэдээлсэн дүрс байна.
Тухайн шүүхэд 5 хуульч нэр дэвшсэн бол 5 бөөрөнхий цэгэн дүрс байх бөгөөд 2-т заасан харьяалалтай ижил өнгө байна. Үүнээс цагаан толгойн үсгийн дарааллаар 3-т эрэмбэлэгдсэн бол 5 цэгэн дүрсийн 3 дахь нь бусдаасаа өөр буюу цагаан өнгөтэй байна. Улмаар тухайн нэр дэвшигчийг илтгэнэ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс