Шүүхийн ерөнхий зөвлөлийн 247 дугаар тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийг бүртгэсэн. Нийт 24 хуульч нэр дэвших хүсэлт ирүүлснээс 3 хүсэлтийг татгалзав. Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолыг татгалзсан шалтгаан бүхий хавсралтын хамтаар хүсэлт ирүүлсэн хуульч тус бүрийн и-мэйл хаягт илгээсэн.

 

      Харин бүртгэгдсэн нэр дэвшигчдийг хуулийн дагуу нийтэд нээлттэй байдлаар танилцуулж байна. Шүүхийн тухай хуулийн 33.5 дахь хэсэгт заасны дагуу иргэд, олон нийт эдгээр нэр дэвшигчийн талаар сонирхсон асуулт, саналаа 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.

 

Жич: Нэр, хаяггүй асуулт, саналыг хүлээн авахгүй болно.

 

 

Хуулийн лавлагаа:

 

Монгол Улсын шүүхийн тухай хууль/шинэчилсэн найруулга/

33.3.Ерөнхий зөвлөл өргөдөл гаргагчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхийг нягтлан шалгаж, шүүгчид нэр дэвшигчээр бүртгэсэн, эсхүл бүртгэхээс татгалзсан тухай тогтоол гаргана.

33.4.Энэ хуулийн 33.3-т заасан тогтоол гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор нэр дэвшигчийн баримт бичгийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулах бөгөөд хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг нийтлэхгүй.

33.5.Энэ хуулийн 33.4-т заасан мэдээллийг байршуулснаас хойш 14 хоногийн дотор сонирхсон этгээд нэр дэвшигчээс асуух асуулт, саналаа Ерөнхий зөвлөлд ирүүлэх бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг хүлээн авахгүй

 

Холбогдох утас: 70008041

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс