Монгол Улсад хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдэл бүрэн хуваарилагдаагүй, шүүхийн бие даасан, хараат бус байдал бэхжээгүй асан 1969 оноос эхлэн шүүхийн байгууллагад хүчин зүтгэж, хүний эрх, эрх чөлөөг үнэт зүйл, зарчмаа болгосоор өнөөг хүртэл бүтэн амьдралаа шүүхэд зориулсан ахмад хуульчийн түүх намтарыг бид онцолж байна.


       Ламжавын Цэдэндамбаа нь бага залуугаасаа "Хууль дээдэлдэг ард түмний эрхийг хамгаалах ёстой юм байна" хэмээн сэтгэл шулуудаж, хуульч мэргэжлийг эзэмшин 27 жил шүүгч, шүүхийн даргаар ажиллажээ. Энэ хугацаандаа хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төв орон нутагт шүүх эрх мэдлийг бэхжүүлэх үүргийг нэр төртэй биелүүлж, шүүх байгууллагын түүхийг бичилцсэн эгэлгүй баатар билээ.

 

Нэвтрүүлэг үзэх


Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс