Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас 2022 оны долоодугаар сарын 28-ны өдөр шүүгч, албан хаагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр "Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г батлав.

 

 

      Энэхүү хөтөлбөрийн зорилго нь төрийн албан хаагчид мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, өдөр тутмын ажлаасаа туршлага хуримтлуулан тасралтгүй суралцах, тэдний бүтээлч санал, санаачилгыг дэмжих, урам зориг бий болгох хэлбэрээр ажлын орчин, суралцах таатай нөхцөлийг бий болгох юм.

 

      Уулзалтаар Ерөнхий шүүгч, шүүгч нар тус хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар