Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.8 дахь заалт, 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн шагналын журам”-ыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаал гарч шүүхийн захиргааны албан хаагчдыг салбарын шагналаар шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд 2022 оны долоодугаар сарын 06-ны өдөр гардууллаа.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн шинэчлэл, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмэр, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүхийн захиргааны удирдлагыг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлсэн байдлыг нь үнэлж, нэр бүхий 6 албан хаагчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүхийн захиргааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр , 9 албан хаагчийг “Хүндэт тэмдэг”-ээр, нэг албан хаагчийг “Шударга ёсны элч” тэмдэгээр, 36 албан хаагчийг “Жуух бичиг”-ээр тус тус шагналаа.
Мөн өдөр Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан референт Б.Алтанбагана, Захиргаа, удирдлагын газрын Шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Ц.Соёлмаа,
нарыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”-аар шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд ёслол төгөлдөр гардууллаа.