Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган зарим шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдыг төрийн дээд одон, медаль, цол, тэмдгээр шагналаа. Шагналыг өнөөдөр\2022.07.09\ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Л.Энхбилэг болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нар ёслол төгөлдөр гардууллаа.  

cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

 

 

 

   

 

 

 

 

     Монгол Улсын гавьяат хуульчаар Цэдэнноровын Тогоохүү, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа, Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газарт Шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн дарга Д.Алтанцэцэг, Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Д.Энхээ нарыг шагналаа.

 

 

 

 

     Алтан гадас одонгоор Нийслэлийн шүүхийн архивын эрхлэгч асан Д.Доржхандыг шагнав.

 

 

 

     Хөдөлмөрийн хүндэт медалиар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А. Нарантуяа, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Одхүү, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Б.Батцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хангамж үйлчилгээний хэлтсийн жолооч А.Баяндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивд сан хөмрөгийн эрхлэгч Э.Ариунжаргал, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газарт Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Жавхланбаяр нарыг тус тус шагналаа.

 

 

 

 

    Мөн өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр долоон шүүхийн захиргааны ажилтныг, “Хүндэт жуух бичиг” шагналаар 72 шүүхийн захиргааны ажилтныг тус тус шагнасан юм.

 

 

 

 

     Түүнчлэн Тэргүүний ажилтан дөрөв, шударга ёсны элч нэг, шүүхийн хүндэт тэмдэгээр зургаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн жуух бчгээр 31 шүүхийн захиргааны ажилтан, ахмад шүүгчид шагнуулжээ.

 

 

 

     Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар одоо ажиллаж байгаа болон ахмад шүүгч, ажилтан нийт 334 хүн мөн шагнуулсан байна.