Хөвсгөл аймагт шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан хангайн бүсийн мэргэжил нэгт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх зорилгоор “Хангайн бүс”-ийн спортын тэмцээнийг Мөрөн суманд 2022 оны зургаадугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Тэмцээнд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны баг тамирчид Шатар, Ширээний теннис, Снукер, Пүүл бильярд, Сагсан бөмбөг, Гар бөмбөг зэрэг спортын 5 төрлийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангиллаар хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөв.
Нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа оролцож, нийт тамирчдад спортын өндөр амжилт хүссэн юм. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын мэндчилгээг танилцуулж, Хөвсгөл аймгийн шүүхэд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан ахмад шүүгч, мөн шүүхэд ажиллаж байгаа шүүхийн захиргааны ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс шагнал гардуулж, баяр хүргэлээ.
Тухайлбал, Монголын ахмад шүүгч Б.Нансалмааг “Шударга ёсны элч” цол, тэмдэгээр, Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч Б.Маналжав, нярав Б.Батчимэг нарыг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхзориг, шүүгчийн туслах Б.Адъяасүрэн, жолооч П.Батнасан нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр тус тус шагнав.
Түүнчлэн нээлтийн үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас шүүхийн бичиг хүргэгч Б.Маналжавт ширээний теннисийн спортын дэд мастер цол олгосныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа гардуулсан юм.
Архангай аймгийн шүүхийн баг тамирчид
Баянхонгор аймгийн шүүхийн баг тамирчид
Өвөрхангай аймгийн шүүхийн баг тамирчид
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн баг тамирчид
Хөвсгөл аймгийн шүүхийн баг тамирчид
Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг тамирчид
1.Тэмцээний гар бөмбөгийн төрөлд:
Эрэгтэй:
1-р байр – Хөвсгөл аймгийн шүүхийн баг тамирчид
2-р байр- Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг тамирчид
3-р байр- Өвөрхангай аймгийн шүүхийн баг тамирчид
Эмэгтэй:
1-р байр –Баянхонгор аймгийн шүүхийн баг тамирчид
2-р байр- Хөвсгөл аймгийн шүүхийн баг тамирчид
3-р байр- Архангай аймгийн шүүхийн баг тамирчид
2. Тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд:
Эрэгтэй:
1-р байр – Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг тамирчид
2-р байр- Баянхонгор аймгийн шүүхийн баг тамирчид
3-р байр- Хөвсгөл аймгийн шүүхийн баг тамирчид
Эмэгтэй:
1-р байр – Баянхонгор аймгийн шүүхийн баг тамирчид
2-р байр- Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг тамирчид
3-р байр- Хөвсгөл аймгийн шүүхийн баг тамирчид
3. Шатарын тэмцээний төрөлд:
Эрэгтэй:
1-р байр- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир
2-р байр- Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбаяр
3-р байр- Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан жолооч П.Энхбаатар
Эмэгтэй:
1-р байр- Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Орхонтамир
2-р байр- Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрынажилтан мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Батхишиг
3-р байр- Өвөрхөнгай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын ажилтан мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан
4. Ширээний теннисийн төрөлд:
Эрэгтэй:
1-р байр- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын ажилтан сантехникч Б.Ганхуяг
2-р байр- Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан эвлэрүүлэн зуучлагч Л.Төмөрбарс,
3-р байр- Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан бичиг хүргэгч Б.Маналжав
Эмэгтэй:
1-р байр- Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золцэцэг
2-р байр- Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сосорбарам
3-р байр- Өвөрхөнгай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг
5. Снукер бильярдын төрөлд:
Эрэгтэй:
1-р байр- Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Алтаншагай,
2-р байр- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын ажилтан нягтлан бодогч Б.Батмөнх,
3-р байр- Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Батсанаа
6. Пүүл бильярдын төрөлд:
Эмэгтэй:
1-р байр- Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан шүүгчийн туслах Т.Цацрал,
2-р байр- Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтан мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Должинсүрэн,
3-р байр- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын ажилтан шүүгчийн туслах Д.Бат-Отгон
Багийн нийлбэр дүнгээр:
1-р байр- Баянхонгор аймгийн шүүхийн баг тамирчид
2-р байр –Хөвсгөл аймгийн шүүхийн баг тамирчид
3-р байр- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг