Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Э.Зоригтбаатар, Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа нар ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк,  Эрх зүйн боловсрол академийн захирал А.Энхтуяа, төслийн зохицуулагч С.Мөнхжаргал нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам уулзалтын эхэнд хуулийн шинэчлэлтийн дагуу 10 гишүүний бүрэлдэхүүнтэй шинэ бүтэц, бүрэлдэхүүн үйл ажиллагаагаа явуулаад 6-7 сар өнгөрч байгааг танилцуулаад өмнө явуулж байсан бодлогыг үргэлжлүүлж, Ханнс-Зайделийн сантай цаашид хамтарч ажиллахаа илэрхийллээ.

       Ханнс Зайделийн сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк өмнөх хамтын ажиллагаа ач холбогдолтой, үр дүнтэй байсныг онцлоод цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлэв.  

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр шүүхийн захиргааны ажилтнуудыг сургалтад хамруулж, туршлага солилцох, гарын авлага хэвлүүлэх, судалгааны тайлангийн эмхэтгэл хэвлүүлэх чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд үр ашигтайгаар оролцуулах, оролцох нөхцөлийг хангах болон бусад сургалт, судалгаа, сурталчилгааны чиглэлээр уламжлалт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна гэлээ.

       Ханнс Зайделийн сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк Германы туршлага хаана хэрэгтэй байгаа газар бид бүхэн ажиллахад бэлэн. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах нь нэн чухал байгаа юм байна. Энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна гэлээ. Мөн өмнөх хамтын ажиллагааг үргэлжлүүлэх саналыг дэмжиж буйгаа хэлэв.

       Талууд ажил төрлийн уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаа эрчимжүүлэх тал дээр онцгойлон анхаарахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс