Монгол дахь АНУ-ын Худалдааны танхимын төлөөллийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тэдний хүсэлтээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд хүлээн авч уулзлаа.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Р.Онончимэг, гишүүн Л.Энхбилэг, Ажлын албаны Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа нар байлцсан бол нөгөө талаас Монгол дахь АНУ-ын Худалдааны танхимын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиотта, АНУ-ын Элчин Сайдын яамны Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, Эдийн засгийн газрын дарга Жон Чен, “МСМ” группын Үйлдвэрлэл эрхэлсэн дэд ерөнхийлөгч Матью Метз, “Cummins Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тони Браун, “Melville & Erdenedalai LLP” компанийн захирал Крис Мэлвил, Монгол дахь АНУ-ын Худалдааны танхимын Монголын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс нар оролцлоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулсны дараа талууд Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцов.
Монгол дахь АНУ-ын Худалдааны танхимын зүгээс татварын хэрэг хянан шийдвэрлэх хугацаа болон шүүгчдийг татварын хэргээр мэргэшүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс