"Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл болон Төрийн албаны зөвлөлийн хамтын ажиллагаа" сэдэвт уулзалт боллоо. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын албаны нэгжийн удирдлагууд оролцож, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Улмаар цогц чадамж бүхий төрийн албан хаагчийг бэлтгэх, тогтвортой, үр ашигтай үйлчилгээг иргэдэд үзүүлэх бодлогыг хэрхэн оновчтой хэрэгжүүлэх талаар санал, мэдээлэл солилцов. Төрийн албаны зөвлөлийн байранд болсон уг уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам “Хууль, шүүхийн салбарт чадварлаг боловсон хүчин шалгаруулж авах, тэднийг сургах, ажлын байрны тогтвортой байдлыг хангах нь амаргүй сорилт. Ялангуяа тухайн албан хаагчаас ажлын үр дүн шаардах хэрээр нийгмийн баталгааг нь мөн хангах ёстойг онцгой анхаарах хэрэгтэй" гэдгийг тодотгон хэлж байв.
Энэ талаар төрийн албаны зөвлөлөөс өөрсдийн туршлага болон олон улсын судалгаанд үндэслэн хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцууллаа. Үүнд төрийн албаны зургаан талт, есөн шалгуур үзүүлэлт бүхий бодлогыг баримталж байна. Улмаар албан хаагчийг цогц чадамжаар үр дүнтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар дурдсан юм. Тухайлбал, мерит, нийгмийн баталгаа, сахилга, ёс зүй, цомхон бүтэц гэх мэт үзүүлэлт багтаж байна.
Ялангуяа ажилтан, албан хаагчийн хандлага зан үйлээс шалтгаалсан зөрчил доголдол цөөнгүй гардаг ба үүнийг хэрхэн засаж сайжруулах талаар тусгай аргачлал боловсруулж буй талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг цохон тэмдэглэж байлаа. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн цахим системтэй танилцаж, орчин үеийн ухаалаг технологоор шалгалтад оролцогчдод хүндрэл, шударга бус байдал үүсгэхгүйгээр зохион байгуулсан шийдлийг туршиж үзэв.
Хөтөлбөрийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулах, хамтын ажиллагааны санал солилцохоор “Баяндөхөм дэх шүүхийн сургалтын цогцолбор”-т уулзалт үргэлжилсэн. Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлийн дарга , Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа "Салбар зөвлөл" шинээр байгуулагдсанаас хойш 4 сарын хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, цаашид баримтлах үйл ажиллагааны бодлого, төлөвлөгөөгөө товч танилцуулав. Ийнхүү уулзалтад оролцогчид чөлөөт ярилцлага өрнүүлж, зарчмын асуудалд нухацтай хандаж буйг харуулсан үр дүнтэй арга хэмжээ болж буйг дурдаж байлаа.
Хэвлэл мэдээллийн хэлтэс