"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах" өдрийг тохиолдуулан Замын-Үүд сумын сум дундын шүүх албан хаагчдынхаа хүүхдүүдийг хүлээн авсан юм. Тус өдөр гэр бүлээрээ цуглан хүүхдүүдээ баярлуулж, тэмцээн уралдаан зохион байгуулан цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлжээ.