Шүүхийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалын 10 сул орон тоог нөхөх тусгай шалгалт өнөөдөр боллоо. Шалгалтад бүртгүүлсэн оролцогчдын хууль, эрх зүйн мэдлэг, дүн шинжилгээ хийх чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, монгол хэлний мэдлэг зэрэг нийт 8 ур чадварыг ярилцлагын аргаар үнэлж дүгнэсэн. Улмаар 150 оноо авахаас хамгийн өндөр нь 116 оноогоор тэнцжээ.

 

 

         Ярилцлагын шалгаруулалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан. Шалгаруулалтад 3 оролцогч танхимаар, 7 оролцогч орон нутгаас цахимаар хамрагдсан юм. Зохион байгуулах ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Н.Ганбаатар, Шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах референт Б.Оюуннасан, Хуулийн хэлтсийн дарга Б. Билгүүн, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа нар ажиллалаа.

 

         Шүүхийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд тэнцсэн оролцогчдод Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс амжилт хүсье.