Ахмад дасгалжуулагч, ОУХМ Т.Батчулууны нэрэмжит чөлөөт бөхийн барилдааны мастеруудын 2022 оны Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний -100 кг жингийн 55-60 насны ангилалд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хангамж үйлчилгээний хэлтсийн ажилтан Д.Мөнхбаатар оролцож, мөнгөн медаль хүртлээ.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Тэрээр Монголын оюутан сурагчдын анхдугаар уралдаанд 1983, 1990 онуудад тэшүүрийн төрөлд алтан медаль, чөлөөт бөхийн 70 кг жингийн ангилалд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд Үндэсний бөхийн аймгийн заан цолтой, Ардын хувьсгалын ойн баяр наадмуудад аймаг, сумандаа 22 удаа шөвгөрч, 15 удаа медаль хүртсэн байна. Улсын аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээнд Төв, Ургац спорт хорооноос 5 жил, Сэлэнгэ аймгаас 2 жил тус тус амжилттай оролцжээ.
Бүх нийтийн биеийн тамирын хөгжлийг дэмжиж, хувийн сахилга бат зохион байгуулалттай байж, спортын олон төрлөөр хичээллэж залуучууд хамт олондоо үлгэр дуурайлал болж буйд Д.Мөнхбаатарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны хамт олны зүгээс талархаж, баяр хүргэн амжилт хүсэв.