Монголын Хуульчдын холбоо, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр бусад хуулийн байгууллагуудтай хамтран жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдөр "Хуульчийн про боно өдөр"  өдөрлөг хийдэг уламжлал тогтсон.

       Энэ жилийн хувьд “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь Та бидний үүрэг” сэдвийн хүрээнд зохион байгуулж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний 10.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч үйлчлэх юм.

       Тус “Хуульчийн про боно” өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн тусгай архив, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд оролцож,  иргэдэд шүүхийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх гэж байна.

        Иргэд Та бүхэн 2022 оны тавдугаар сарын 01-ний өдөр хууль зүйн үнэ төлбөргүй мэдээлэл авахаас гадна Шүүхийн тусгай архивын лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй авах боломжтой.

 

cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс