Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэллхам, гишүүн Э.Зоригтбаатар нар 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн тусгай архивын үйл ажиллагаа, үйлчилгээний орчин, ажлын байрны нөхцөл байдалтай танилцлаа.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

         Тус архив нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 55 дугаар тогтоолоор байгуулагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн архивын үйлчилгээг  иргэн, хуулийн этгээдэд 7 дахь жилдээ үзүүлж байна.

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.4-т “Ерөнхий зөвлөлийн дэргэд иргэний болон захиргааны хэргийн тусгай архив ажиллана” гэж эрх зүйн байдал нь тодорхойлогдсон Шүүхийн тусгай архив 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийт 15890 иргэн, хуулийн этгээдэд цахимаар болон биечлэн үйлчилгээ үзүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.7 дахин өссөн үзүүлэлт юм.

          Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн архивын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж буй Шүүхийн тусгай архивын дарга Ш.Отгонцэцэг архивын үйлчилгээ, холбогдох хууль журмын хэрэгжилт, хүний нөөц, архивын байрны нөхцөл байдал, сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын явц, цахимжуулалтад шаардлагатай тоног төхөөрөмж, анхаарал хандуулж шийдвэрлэх бусад асуудлын талаар товч танилцуулга хийв.            

     

    Тэрбээр Шүүхийн тусгай архив төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран www.tender.mn цахим системээр 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 24 цагийн турш амралтын өдөр харгалзахгүй тендерийн тодорхойлолтын хүсэлтийг хүлээн авч, шуурхай олгож эхэлснээр иргэдийн цаг, хөрөнгө хүч хэмнэсэн шүүхийн хүртээмжит үйлчилгээний стандарт тогтсоныг онцлов. Тус цахим системээр нийт 29.218 иргэн, хуулийн этгээдэд үйлчилжээ.

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Э.Зоригтбаатар нар өдөрт дунджаар 400 орчим иргэн, хуулийн этгээдэд төрийн архивын үйлчилгээг үзүүлж буй Шүүхийн тусгай архивын үйлчилгээний орчин, ажилтнуудын ажлын байр, сан хөмрөгийн стандарттай танилцаж, ажилтнуудын мэргэшсэн хүний нөөц, тэдний өдөр тутмын байнгын гар ажиллагаанд тулгамдсан асуудлуудын талаар болон нөхөн бүрдүүлэлтээр хүлээн авч байгаа хэрэг баримтын тоо жил бүр нэмэгдэж, хадгаламжийн сангийн өрөөний багтаамжтай холбоотойгоор хадгалалтын хугацаа дууссан устгах хэргийг холбогдох хууль журамд заасан арга хэмжээ авч байгаа эсэх талаар тодруулж, Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд зохих мэдээлэл авч, санал солилцлоо.

       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх журам”-ын хэрэгжилт, тус ажлыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт, явцын талаар архивын гэрээт ажилтнуудтай уулзаж, техник тоног төхөөрөмжийн хангалтын талаар анхаарал хандуулах шаардлагатайг тодотгов.  

     

              Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамд Шүүхийн тусгай архивын обьектын аюулгүй байдал, цагдаагийн хамгаалалтын үйл ажиллагааны талаар Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Шүүхийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Наранболд товч мэдээлэл өгөв.

              Шүүхийн тусгай архивын үйлчилгээтэй танилцсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам “Шүүхийн тусгай архив түрээсийн, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан шаардлага хангахгүй, стандартын бус байранд үйл ажиллагаа явуулсаар өдий хүрсэн нь шүүхийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хүндрэлтэй холбоотой. Гэвч төрийн архивын үндсэн чиг үүргийг хариуцлагатай, шуурхай хэрэгжүүлэх шүүхийн үйлчилгээний стандарт хэв шинжийг бүрдүүлэн ажиллаж байгаа Шүүхийн тусгай архивын үйл ажиллагаа, түүний дотор цахимжуулалтын чиглэлд Шүүхийн ерөнхий зөвлөл бодлогын түвшинд анхаарал хандуулж ажиллаж байна. Бусад төрийн архивын сайн туршлагыг судлах, нэвтрүүлэх, архивын нэгдсэн тооллого үзлэгийг хуульд заасан хугацаанд хийж гүйцэтгэх, цахимжуулалтыг эрчимжүүлэх, шинэлэг санал санаачилгыг эрэлхийлэх, үйлчилгээндээ дэвшил гаргаж ажиллахыг хүсье” гэснээр уулзалт өндөрлөлөө.

 

                                                   ШҮҮХИЙН ТУСГАЙ АРХИВ