Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020.01.31-ний өдрийн 17 дугаар тушаалаар байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 58 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх 34 шалгуур үзүүлэлт”-ийн дагуу судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль зүйн санал, дүгнэлтээ танилцууллаа.
Ажлын хэсгийн санал дүгнэлт 34 шалгуур үзүүлэлтийн дагуу бүрдүүлсэн тоо, баримтад тулгуурлан ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Статистик, Эконометрийн тэнхимийн багш судлаачдын багийн хийж гүйцэтгэсэн судалгааны тайлан, Шүүхийн захиргааны сургалт судалгааны төвийн санал дүгнэлтэд үндэслэсэн байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаад “Улсын Дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.
Хуулийн төслийг боловсруулахдаа иргэний шүүхээр үйлчлүүлэх эрх, шүүхэд мэдүүлэх эрхийг хангахад нэн тэргүүнд анхаарч, шүүгчийн орон тоог нийслэлд байрлаж буй шүүхүүдэд хангалттай хэмжээнд, ачаалал тэнцвэржүүлсэн байхаар буюу судалгаанд тусгагдсан нэг шүүгчид ногдох хэргийн ачаалалд нийцүүлэх байдлаар санал боловсруулж бэлтгэхийг ажлын хэсэгт үүрэг болгов.
Мөн өдрийн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирүүлсэн шүүгчийн сургалтын хөтөлбөрт зөвшилцсөн хариу өгөхөөр шийдвэрлэлээ. Шүүхүүдээс ирүүлсэн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн 2022 онд “Шүүгч сургагч багш бэлтгэх”, “Анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчийн сургалтын хөтөлбөр”, “Залуу шүүгчдийг чадавхжуулах менторшип хөтөлбөр”, “Авлигын зарим болон мөнгө угаах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Хүн худалдаалах гэмт хэргийг хохирогч төвтэй хянан шийдвэрлэх нь” зэрэг сургалтыг зохион байгуулахыг дэмжив.
Товчхон:
- Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайханыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн сул орон тоог нөхөх хүртэл хугацаанд сэлгэн ажиллуулахаар боллоо.
- Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл тогтоолгох тухай хоёр шүүгчээс ирүүлсэн саналыг хэлэлцэн дэмжив.
Хэвлэл мэдээллийн хэлтэс