cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, А.Отгонцэцэг, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 14-ний өдөр Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, шүүгч ажилтнуудын санал, хүсэлтийг сонсож уулзалт хийлээ.

       Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого чиглэл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг  танилцуулсан бөгөөд удирдамжид заасны дагуу Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн тамгын газрын дарга нар өөрийн шүүхийн талаарх товч танилцуулгыг хүргэлээ.

 

       Уг уулзалтаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал бодлыг сонсож холбогдох тайлбар мэдээлэл өгсөн юм. Хэнтий аймгийн шүүх нь Монгол Улсын Засгийн газрын 1926 онд анхны 7 шүүхийн нэг болох Хан Хэнтий уулын аймгийн шүүх нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 3 шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2 шүүгч, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3 шүүгч, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 шүүгч тус тус ажиллаж байна.