cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Н.Отгончимэг, ахлах референт Б.Оюуннасан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг судлах, шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар танилцуулав.

 

 

       Уулзалтын эхэнд гишүүн Э.Зоригбаатар, Н,Отгончимэг нар Шүүхийн Ерөнхий Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш дөрвөн сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, батлагдсан дүрэм, журмын талаарх мэдээллийг хүргэсэн юм.

       Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн тус шүүх нь 4 шүүгч, 18 шүүхийн захиргааны ажилтантай, нийт 22 орон тоотойгоор шүүн таслах үйл ажиллагаа явуулж байна гэлээ. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх нь хэрэг маргааны төрлөөр дагнаагүй бөгөөд эрүүгийн болон иргэний хэрэг маргааны аль алийг нь шийдвэрлэдэг байна. Ажлын ачааллын хувьд нэг шүүгчид ноогдох хэрэг маргаан жилд 250-300 байдаг. Өнгөрсөн оны байдлаар Эрүүгийн 122, иргэний 500, зөрчлийн 264, прокурорын дүгнэлт хэлэлцсэн 128 материал шийдвэрлэж ажилласан байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга Д.Батсайхан нь шүүхийн тамгын газрын ажлыг товч мэдээлж, тус шүүхийн байрны гадна өнгө үзэмж сайжруулах, цаашилбал шүүхийн байрыг 3 давхар болгох дүгнэлт гаргуулах, төсөв зохиох гэх мэт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хүслээ.

 

 

      Тухайлбал тус шүүхийн байр нь 2012 оноос хойш одоог хүртэл их засварын ажил хийгдээгүй тул гадна, дотор, их засварын ажил хийх, шүүх хуралдааны танхимын тавилга хуучирч муудсан, ашиглалтын хугацаа дууссан тул солих, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, шүүхийн тамгын газрын орон тоо, хүний нөөцийн дутагдалтай учраас нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаарлагатай байгааг ажлын хэсгийнхэнд танилцууллаа.