Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатарcross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー , Н.Отгончимэг, Шүүхийн захиргааны хүний нөөцийн ахлах референт Б.Оюуннасан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг дахь шүүхүүдэд тус тус ажиллалаа. Ажлын хэсгийнхэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, чиглэл, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг танилцуулж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал бодлыг сонсож, асуултад хариулж, шүүхийн байр танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа, ажиллах орчин нөхцөлтэй танилцав.

 

 

 

    Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа шүүхийн болон шүүн таслах ажиллагааны танилцуулга, шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ёлка Тамгын газрын товч танилцуулгыг хийж, онцлог ажлын талаар дурдаж, шүүх, тулгамдаж буй асуудлыг танилцууллаа.

 

 

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг “Шүүхийн орчин нөхцөлтэй танилцахад өнгөлөг, цэвэр цэмцгэр, тохилог, гэгээлэг байсныг, мөн хөдөлмөрч, шүүхээ гэсэн сэтгэлтэй хамт олон гэж онцоллоо, гишүүн Э.Зоригтбаатар “Шүүх, шүүхийн тамгын газрын мэдээллийг маш ойлгомжтой танилцууллаа. Онцлог ажлуудаас шүүгч, ажилчдын шударга ёсны тунхаг, төрийн албан хаагчийн эрхэмлэх есөн зүйл, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, төрийн албан хаагчийн нийтлэг эрх, үүрэг, хориглох зүйл гэх мэт шүүгч, ажилтнуудаас өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлах зохицуулалтыг агуулсан үзэмжтэй мэдээллийн самбарыг байрлуулсан байдал, “Эко шүүх, тамхигүй орчин” арга хэмжээ, шүүгч, албан хаагчдыг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, байгууллагыг сурталчлах, албан хаагчдын авьяас чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх чиглэлээр хийгдэж байгаа ажлыг”  сайшаалаа.

 

       Тус ажлын хэсгийнхэн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг дахь шүүхүүдэд ажилласан юм. Тэд шүүгч, ажилтны ажлын байрны ажиллах орчин нөхцөл, өрөө тасалгааны хүртээмж, шүүхийн байрны тулгамдсан асуудалтай нэг бүрчлэн танилцаж,  нийт шүүгч, албан хаагчидтай уулзалт хийж, санал солилцлоо.