“Шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт”-ыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн санхүүжилтээр энэ сарын 11-12-ны өдрүүдэд улсын хэмжээнд бүсчлэн зохион байгуулсан. cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Төвийн бүсийн аймгуудын сургалт Орхон аймагт болсон бөгөөд Орхон, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нийт найман шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, архив, бичиг хэргийн эрхлэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах зэрэг шүүхийн захиргааны 75 албан хаагч оролцсон юм. Тэдний төлөөл сургалтын талаарх сэтгэгдлээ илэрхийллээ.
Шүүгчийн туслах Д.Баярмаа:
“Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж байгаа төвийн бүсийн шүүхийн захиргааны ажилчдыг идэвхжүүлэх, мэргэшүүлэх сургалтад Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн төлөөлөл болж оролцож байгаад баяртай байна. Сүүлийн жилүүдэд Ковид-19 цар тахлын улмаас олон үйл ажиллагаа явуулахыг хориглосон байж байгаад энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн цаашдын бодлого, шинээр хэрэгжиж эхэлж байгаа дүрэм, журмуудын талаар ойлгомжтой, үр дүнтэй мэдээллээр хангаж байгаад баярлаж байна”
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Нинжбадгар:
“Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй сургалтад миний бие анх удаа хамрагдаж байна. Өнөөдрийн сургалтаар шүүхийн шинэчлэл, цаашдын бодлого, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй харилцаа, хандлага, мөн ажлын ачааллаас шалтгаалсан стрессээс хэрхэн сэргийлэх, даван туулах гэх мэт олон зүйлийг сурч мэдэж авлаа. Бусад шүүхийн мэргэжил нэгт албан хаагчидтай танилцаж туршлага солилцлоо”
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал:
“Орхон аймагт зохион байгуулагдаж буй шүүхийн захиргааны ажилтны бүсчилсэн сургалт нь маш өгөөжтэй сургалт болж байгааг онцлох нь зүйтэй байна. Энэхүү сургалтаар шүүхийн захиргааны ажилтны сэтгэлзүйн онцлог, стресс тайлах арга замаас суралцаж цаашид ажилдаа түүнийг хэвшүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замд суралцлаа. Мөн шинээр батлагдан мөрдөгдөж буй хууль тогтоомж, шинэ мэдээллийг хүлээн авлаа”
Шүүгчийн туслах О.Өлзийбуян:
“Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, түүний үр дагаварын талаар сургалт орсон нь шүүхийн захиргааны ажилчдын цалингийн шатлал, зэрэг, дэв нэмэгдэл, хувийн хэрэг хөтлөлт зэрэг олон зүйлийн талаар сурч мэдлээ”