Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Л.Энхбилcross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー эг, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 13-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд ажиллалаа. Уулзалтын эхэнд тус шүүхийн тамгын газрын дарга Б.Өлзий шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагаатай холбоотой асуудлаар танилцуулга хийж санал хүсэлтээ илэрхийлсэн юм.
Дараа нь ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, чиглэл, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг танилцуулж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал бодлыг сонсож, асуултанд хариулж, шүүхийн байр танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа, ажиллах орчин нөхцөлтэй танилцлаа.
Тус ажлын хэсгийнхэн мөн өдөр Завхан аймаг дахь шүүхүүд, тус шүүхүүдийн Тамгын газарт ажилласан юм. Тэд тамгын газрын үйл ажиллагаа болон шүүгч, ажилтны ажлын байрны ажиллах орчин нөхцөл, өрөө тасалгааны хүртээмж, шүүхийн байртай нэг бүрчлэн танилцаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.
Уулзалтын эхэнд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Дорждэрэм тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн 2021 он, 2022 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын дүн мэдээ, шүүхийн тамгын газраас 2021, 2022 онуудад хийж хэрэгжүүлсэн онцлох болон цаашид хийгдэх шаардлагатай байгаа ажлуудыг танилцууллаа.
Мөн тус ажлын хэсгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийн хороод, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, хуульд заасан 5 чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар болон шинээр батлагдсан журмуудын онцлох зохицуулалт, уялдаа холбоо, томилогдсоноос хойш дөрвөн сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар танилцуулж, тус тамгын газраас шийдвэрлүүлэхээр тавьсан асуудлуудыг судалж ажиллахаа илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд шүүгч, ажилтнууд сонирхсон асуудлаар ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авах замаар харилцан санал солилцож, ажлын хэсгийнхэнд ажлын амжилт хүсэж талархал илэрхийллээ.