Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Н.Отгончимэг, ахлах референт Б.Оюуннасан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр Орхон аймгийн шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тэд шүүгч, ажилтнуудтай уулзаж, ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, тулгамдаж буй асуудлыг судлах, шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар мэдээлэх зорилготой ажиллаж байна.
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Уулзалтын эхэнд гишүүн Э.Зоригтбаатар, Н.Отгончимэг нар нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого чиглэл, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хүрээнд өөрчлөн байгуулагдаж, Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш дөрвөн сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа ажил, батлагдсан дүрэм, журмын талаарх мэдээллийг танилцуулав. Дараа нь Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга М.Ганчулуун Шүүхийн тамгын газрын ажлыг товч мэдээлж, шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд шүүхийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Хөтөч туслах”-ыг 8 дахь жилдээ ажиллуулж, үр дүнд хүрсэн талаарх сайн туршлагаа хуваалцсан бөгөөд мөн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Тухайлбал тус шүүхийн байр нь 2013 оноос хойш одоог хүртэл их засварын ажил хийгдээгүй тул гадна, дотор, дээврийн их засварын ажил хийх, шүүх хуралдааны танхимын тавилга хуучирч муудсан, ашиглалтын хугацаа дууссан тул солих, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, шүүхийн тамгын газрын орон тоо, хүний нөөц дутагдалтай учраас нэмэгдүүлэх арга хэмжээ авахад дэмжлэг хүслээ.
Мөн тус аймгийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид шүүхийн бүтэц бүрэлдэхүүн болон хэрэг хянан шийдвэрлэсэн тоон үзүүлэлтийг танилцуулж, шинээр батлагдсан дүрэм, журмын талаар асуулт асууж, санал солилцлоо.