Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Н.Отгончимэг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн ахлах референт Б.Оюуннасан нар Булган аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцав.
Уулзалтад Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхcross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー , Шүүхийн тамгын газрын нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.
Уулзалтын үеэр шүүхийн шинэчлэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, чиглэлийг танилцуулж, орон нутгийн шүүгч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулсан юм.
Шүүхийн захиргааны ажилтнуудын цалин хөлс нэмэгдүүлэх асуудал шийдвэрлэгдэхгүй байгаа, нэг удаагийн тэтгэмж, урамшууллын зардал хүрэлцдэггүй, сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд зориулагдсан төсөв байхгүй, зардал өсөж байгаа зэрэг төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлыг Шүүхийн тамгын газраас танилцуулав.
Мөн Шүүхийн тухай хуулиар зохицуулсан шүүгчийн хараат бус байдал, ашиг сонирхлыг хамгаалах талаарх зохицуулалт, боломжуудыг хэрэглэх, хуулиар тодорхойлсон шүүхийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд орон нутгийн шүүгч, захиргааны ажилтнууд анхаарч ажиллах, шүүхийн захиргааны ажилтнуудын цалин хөлсний асуудлыг шат шатны төрийн эрх барих байгууллагуудад тавьж байгаа тухай ажлын хэсэг танилцуулаад тус тамгын газраас шийдвэрлэх асуудлаа тодорхойлох зорилгоор зохион байгуулсан “Асуудлын мод” хэлэлцүүлэг, Сум, багийн Засаг дарга нартай зайнаас “Зүүм уулзалт-ярилцлага” хийсэн зэрэг үйл ажиллагааны ололттой тал байгааг тэмдэглэв.
“Асуудлын мод” хэлэлцүүлэг нь Булган аймаг дахь Шүүхийн тамгын газрын тулгамдсан асуудлыг илрүүлэх зорилготой нийт шүүгч, захиргааны ажилтнуудын дунд зохион байгуулсан хэлэлцүүлэг юм. Уг хэлэлцүүлгийн үр дүнд шүүхийн хэмжээнд шийдвэрлэвэл зохих асуудлыг эрэмбэлж, шуурхай шийдвэрлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах боломжууд бий болсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд сум, багийн Засаг дарга нарын хуульд заасан оролцоо, нотариатын үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийн талаар мэдээлэл хүргэх, санал солилцох зорилгоор Булган аймгийн хөдөөгийн сум, багийн засаг дарга, ЗДТГ-ын дарга нар /цахимаар/, Булган сумын багийн засаг дарга нарыг танхимаар оролцуулж “ХАМТАРСАН УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА” зохион байгуулсан. Цаашид тодорхой хугацаанд уламжлал болгон зохион байгуулж байхаар болсон нь сайшаалтай байна.
Тус шүүхийн тамгын газрын ажилтай танилцаад архивын өрөөг томсгох, зориулалтын тавиуртай болгох, шүүхийн үйлчилгээний хэсэг, өрөө тасалгааны зохион байгуулалтыг нэгдүгээрт шүүхийн үйчлүүлэгчдэд үйлчилгээ авахад хялбар байдлаар, хоёрдугаарт шүүгчийн туслахуудад бичиг баримт боловсруулахад дөхөм байдлаар зохион байгуулах боломжийг судалж хэрэгжүүлэхийг ажлын хэсгээс зөвлөв.