Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд орон нутгийн шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа болон шүүгч, ажилтны ажиллах орчин нөхцөлтэй танилцах, тэдний санал бодлыг сонсох, тулгамдаж байгаа асуудлыг судлах, тус зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэх зорилгоор албан томилолтоор ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нар 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн шүүхийн тамгын газарт ажиллаа.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, тус аймаг дахь сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхүүд 2021-2022 оны хэрэг шийдвэрлэлтийн талаар танилцуулга хийж, мөн Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Ерханат шүүхийн тамгын газрын танилцуулга хийж, шүүхийн тамгын газарт тулгарч буй асуудлаа танилцуулав.
Үүнд: Тус шүүхийн шүүх хуралдааны танхимын тавилгыг 2007 онд сольсон бөгөөд өнөөдрийг хүртэл шинэчлэл хийгдээгүй, шүүхийн 2 байр нь хуучирч, засвар хийх шаардлагатай тул дэмжлэг хүсэв.
Танилцуулгын дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд өөрчлөн байгуулагдаж, шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш 4 сарын хугацаанд гүйцэтгэсэн ажил, чиг үүргийн хороод, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын горим, шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа зэргийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр энэ хугацаанд батлагдсан дүрэм, журмуудыг судлах, хэрэгжүүлэх ажилд их анхаарал тавих хэрэгтэйг тэмдэглэн хэлээд дутуу дулимаг ойлгосноос хэрэгжүүлэх боломжгүй гэж хойш сууж няцахгүйгээр дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх нь чухал. Шинэчлэгдсэн дүрэм, журмуудын хүрээнд шүүх хуралдааныг шуурхай, зохион байгуулалттай явуулаад эхлэхээр ажилд ахиц гарна гэдгийг дурдаж байлаа.
Баян-Өлгий аймгийн шүүхийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн гомдол саналгүй. Шүүхийн тамгын газар үйл ажиллагаандаа шинэ арга барил нэвтрүүлж, хэрэгжүүлж байгааг сайшааж, шийдвэрлүүлэхээр тавьсан асуудлуудыг судалж, хариу өгч ажиллана гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр онцлоод шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийн хороод, ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, хуульд заасан 5 чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар болон шинээр батлагдсан журмуудын онцлох зохицуулалт, уялдаа холбоо, цаашид батлагдах бодлогын баримт бичгүүдийг боловсруулж буй тухай танилцуулав.
Уулзалтын төгсгөлд шүүгч нар шүүхийг тойргийн журмаар байгуулах асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлж, бусад асуудлаар харилцан санал солилцон, асуулт асууж, хариулт авав.