cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд орон нутгийн шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа болон шүүгч, ажилтны ажиллах орчин нөхцөлтэй танилцах, тэдний санал бодлыг сонсох, тулгамдаж байгаа асуудлыг судлах, тус зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэх зорилгоор албан томилолтоор ажиллаж байна.

 

 

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нар Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, тус аймаг дахь сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газарт 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажиллаж, шүүгч, ажилтны ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, уулзалт хийж, албан томилолтын зорилгоо танилцууллаа.   

   

       Уулзалтын эхэнд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд шүүхийн ажлын танилцуулгыг товч мэдээлж, тус шүүхийн Тамгын газраас 2022 оны 1 дүгээр улиралд хэрэгжүүлсэн онцлох үйл ажиллагаа, шүүгч, ажилтнуудын багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжиж ажил хэрэг болгох зорилгоор 6 дахь жилдээ “сарын ажил хариуцсан баг”-ийг ажиллуулж, үр дүнд хүрсэн талаарх сайн туршлагаа хуваалцаж, дараах асуудлуудыг шийдвэрлэхэд шүүхийн ерөнхий зөвлөлөөс дэмжлэг авах шаардлагатайг хэлсэн юм.

 

 

       Үүнд:  2012 оноос хойш албан хэрэгцээнд ашиглаж байгаа автомашинд эвдрэл гэмтэл байнга гарч, цаашид шүүгчийн аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөл бүрдсэн учраас автомашины асуудлыг шийдвэрлүүлэх. Хоёрдугаарт, шүүх хуралдаанд цахимаар оролцох хэргийн оролцогчийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор шүүх хуралдааны танхимыг онлайн төхөөрөмжөөр шинэчлэн тохижуулах, шүүхийн архивын баримтыг хадгалах стандартад нийцсэн нягтаршуулсан шүүгээтэй болж, архивын хадгалалт хамгаалалт, баримт бичгийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг авах хүсэлтээ илэрхийллээ. 

 

 

 

 

 

 

 

       Мөн тус аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох шүүхийн бүтэц бүрэлдэхүүн болон хэрэг хянан шийдвэрлэсэн тоон үзүүлэлтийг танилцууллаа. Танилцуулгын дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд өөрчлөн байгуулагдаж, шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш 4 сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон шүүхийн ерөнхий зөвлөл, чиг үүргийн хороод, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын горимын талаар танилцуулж, шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ.
       Тэрээр энэ хугацаанд батлагдсан дүрэм, журмуудыг судлах, хэрэгжүүлэх ажилд их анхаарал тавих хэрэгтэйг тэмдэглэн хэлээд дутуу дулимаг ойлгосноос хэрэгжүүлэх боломжгүй гэж хойш сууж болохгүй, ухарч няцахгүйгээр дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх нь бидний үйл ажиллагааны талаар олон нийтэд илүү зөв ойлголт өгөх, шүүх хуралдааныг шуурхай, зохион байгуулалттай явуулах ажилд ахиц гарна гэдгийг дурдаж байлаа. 


       Мөн Говь-Алтай аймгийн шүүхийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн гомдол саналгүй, шүүхийн тамгын газар үйл ажиллагаандаа шинэ сэргэг арга барил нэвтрүүлж, хэрэгжүүлж байгааг сайшаан тэмдэглэж, шийдвэрлүүлэхээр тавьсан асуудлуудыг шүүхийн ерөнхий зөвлөлөөс судалж, хариу өгч ажиллахаа илэрхийлээ.


       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийн хороод, ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, хуульд заасан 5 чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар болон шинээр батлагдсан журмуудын онцлох зохицуулалт, уялдаа холбоо, цаашид батлагдах бодлогын баримт бичгийг батлуулах ажлыг эхлүүлсэн, ямар шатандаа явагдаж байгаа зэрэг асуудлыг тус тус танилцууллаа. 


      Үүний дараа шүүгч нар асуулт асууж, хариулт авч, шүүхийг тойргийн журмаар байгуулах асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлж, бусад асуудлаар харилцан санал солилцсон юм. 

 

       

       Уулзалтын төгсгөлд Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нарт талархал илэрхийлээд шинэчлэн батлагдсан журам, аргачлалыг заалт тус бүрээр ярилцаж байгаа, эргээд хэрэгжилтийг шалгах ажлыг хийхээр төлөвлөсөн байгааг дурдсан юм.


       Тус шүүхийн Тамгын газраас Говь-Алтай аймгийн хуулийн байгууллагын удирдлагуудыг урьж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнийг оролцуулан хамтарсан уулзалтыг тухайн өдөр зохион байгуулсан ба хуулийн байгууллагын удирдлагууд шүүх, шүүхийн тамгын газартай үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж, хамтран ажилладаг талаар чиглэл тус бүрээр танилцуулж, цаашид ямар асуудлаар хамтран ажиллах боломжтой талаар саналаа илэрхийллээ.