cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

       Говийн бүсийн шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалт 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймагт  эхэллээ. Сургалт  “Шүүх эрх мэдэл, шүүхийн шинэчлэл”, “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал”, “Шүүхийн захиргааны ажилтны сэтгэл зүй”,Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага” , “Жендер ба хүний эрх” “Хэргийн хөдөлгөөний удирдлага” Шүүхийн мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал” гэсэн сэдвээр явагдана. Тус сургалтад Төв аймаг, Говьсүмбэр аймаг, Дорноговь аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Дундговь, Өмнөговь аймаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын шүүхүүдээс шүүхийн захиргааны нийт 55 ажилтан  хамрагдаж байна.  

 

 

       Хоёр өдөр үргэлжлэх  сургалтын үйл ажиллагаанд  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн  Н.Мөнгөнцэцэг, Б.Ундрах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа нар оролцож, зарим сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, шүүгч, ажилтнуудын санал, хүсэлтийг сонсож  уулзалт хийнэ.