“Шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт”-ыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд орон нутгийн шүүхэд томилолтоор ажиллахын зэрэгцээ тус сургалтад сургагч багшийн хувиар хичээл зааж байгаа юм.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

       Төвийн бүсийн аймгуудын сургалт Орхон аймагт өнөөдөр өглөө 09.00 цагт эхэллээ. Тус сургалтад Орхон, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нийт найман шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, архив, бичиг хэргийн эрхлэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах зэрэг шүүхийн захиргааны 75 албан хаагч оролцож байна.

 

 

       Энэхүү сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Н.Отгончимэг нар нээж “Шүүх эрх мэдлийн шинэчлэл” сэдвээр танилцуулга хийлээ.

 

     

 

 

 

       Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн ахлах референт Б.Оюуннасан “Төрийн албаны хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр хичээл заалаа. Мөн сургагч багш Ч.Отгонжаргал “Шүүхийн захиргааны ажилтны сэтгэл зүй”, хуульч Б.Сугар “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага”, Хүний эрхийн үндэсний комиссын Орхон аймаг дахь ахлах мэргэжилтэн Ц.Батзаяа “Жендер ба хүний эрх” сэдвээр тус тус хичээл заалаа. Сургалт маргааш үргэлжилнэ. 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс