Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж зарим шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэлээ. cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

Улсын дээд шүүхээс ирүүлсэн захиалгын дагуу 4, давж заалдах шатны шүүхийн 9, анхан шатны шүүхийн 8, нийт 21 сул орон тоонд шүүгчийн сонгон шалгаруулалт зарлах юм. Сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн бүртгэлийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд явуулахаар тогтлоо.

              Мөн өдрийн хуралдаанаар “Шүүгчээр ажиллахад харшлах өвчний жагсаалт”, “Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам”, “Шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болох эрүүл мэндийн шалтгааныг тогтоох журам”-ын төсөлтэй тус тус танилцаж, зарчмын хувьд дэмжив. Эдгээр журмын төслийг Эрүүл мэндийн яамтай хамтран боловсруулсан бөгөөд  Шүүхийн ерөнхий зөвлөлийн https://www.judcouncil.mn/ цахим хуудаст 30 хоног нээлттэй байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч тусгасны үндсэн дээр ийнхүү шинэчлэн баталж байгаа юм. 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс