Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу энэ сарын эхний хагаст зөвлөлийн гишүүд ажлын албаны зарим удирдлагуудын хамт бүх шүүхийн тамгын газруудад биечлэн ажиллах юм. Энэ 7 хоногт нийслэл дэх шүүхийн тамгын газруудад хуваарийн дагуу ажиллаж байна.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

 

                     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Б.Ундрах, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа нар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газарт 2022 оны 04 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд тус тус ажиллалаа.

 

 

 

 

 

 

 

 

     

 

                   Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу өөрчлөн байгуулагдсан 10 гишүүнтэй шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш 4 сар болж байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөгөө танилцуулж, шүүхүүдийн ажлын байрны нөхцөл байдлыг үзэх, тулгамдаж буй асуудлуудын талаар шүүгчид, шүүхийн захиргааны албан хаагчдын санал бодлыг сонсох юм. Улмаар цаг үеийн шинжтэй Ажлын албаны хүрээнд шийдэх боломжтой асуудлыг цаг алдалгүй газар дээр нь шийдвэрлэх байдлаар ажиллаж байна.

       Нийслэлийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн Тамгын газарт ажиллах үеэр ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам хэлэхдээ,

“Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсанаасаа хойш бодлогын баримт бичгүүдээ боловсруулах ажилд гол анхаарлаа хандуулж байна. Шүүхийн тухай хуульд нийцүүлэн 51 дүрэм, журам шинээр болон шинэчлэн батлахаас 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй, үлдсэн нь 80 хувийн боловсруулалттай явж байна. Ирэх зургаадугаар сард багтаан эцэслэн батлан гаргаж, дуусгах зорилттой байна. Үүний зэрэгцээ шүүхүүдийн тамгын газруудаараа ажиллаж, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчидтайгаа ярилцъя, цаашдын ажилдаа чиглэл гаргая, шийдэх асуудлаа тодорхойлъё. Зөвлөлийн гишүүд тамгын газруудад ажилласан талаараа нэгтгэж тайлан гаргаад, хуралдаанаараа хэлэлцэн цаашид шүүх эрх мэдлийг бэхжүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ гэдэг бодлогын баримт бичгээ гаргах зорилготой юм” гэдгээ уулзалтын эхэнд захиргааны ажилтнуудад танилцуулсан.

 

 

 

 

Шүүхүүдийн тамгын газруудад нийтлэг тулгамдсан хэд хэдэн асуудал байлаа.

  • Шүүхүүдийн барилга байгууламж стандартын бус, насжилт өндөртэй, өмчлөл, эзэмшлийн асуудал зарим шүүх дээр шийдэгдээгүй, шүүх танхимууд хүрэлцээгүй, байгаа танхим нь зай багтаамж муу гэх мэт...
  • Шүүгчдийн ачаалал асар өндөр. Нийслэл дэх шүүхүүдийн шүүгч нэг бүрт ногдох хэрэг хэт олон
  • Шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын хүрэлцээ хомс
  • Шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ажиллах орчин, ажлын байрны нөхцөл эрүүл ахуй, аюулгүй байдлын норм мөрдөгдөх ямар ч боломжгүй байгаа
  • Хэрэг хуваарилалтын цахим систем доголдох болсон
  • Шүүгч, шүүхийн захиргааны ажилчдыг тогтмол чадавхжуулах сургалтад хамруулах шаардлагатай зэрэг асуудлууд нийтлэг байв.