Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, А.Отгонцэцэг, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Н.Ганбаатар нарын ажлын хэсэг өчигдөр /2022.04.04/ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхүүдэд ажиллалаа. Ажлын хэсгийн гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, шинээр батлагдсан дүрэм журмын талаар мэдээлэл хийсэн юм. cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Ажлын хэсгийнхэн тус шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын албан өрөө, тасалгаа, ажиллах орчин, нөхцөлтэй танилцав. Түүнчлэн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзаж, санал бодлыг сонсож, ярилцлаа.
Ажлын хэсгийн гишүүдэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар, Тамгын газрын дарга Д.Өнөржаргал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, Тамгын газрын дарга Н.Батхүү нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тоо мэдээ, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар танилцуулга хийж, санал хүсэлтээ илэрхийллээ.