Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй “Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтнуудын анхан болон давтан сургалт” шүүхийн сургалтын Баяндөхөм цогцолборт өнөөдөр эхэллээ.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Тус сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар нээж, Шүүхийн тухай хуульд нийцүүлэн архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан журам, дүрэм, аргачлалуудыг дурдаад, шүүхийн архивчдын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой тус сургалтаар архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажиллагаанд анхаарал хандуулахыг хүсэж, сургалтын үр дүнд тус ажлын байрны талаарх санал хүсэлтээ уламжлахыг тодотгоод, амжилт хүсэв.
Гурван өдөр үргэлжлэх тус сургалтын эхний өдөр Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн С.Пүрэвсүрэн, Мэргэжил арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн Л.Өнөртуяа нар “Архивын тухай суурь ойлголт”, “Архивын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжууд”, “Архивын баримтын бүрдүүлэлт, баримтын үнэ цэнийг нягтлан шалгах”, “Хадгаламжийн нэгж бүрдүүлэх арга зүй”, “Данс, бүртгэл үйлдэх арга зүй”, “Хөтлөх хэргийн жагсаалт”, “Архивын баримтын тоо бүртгэл” сэдвүүдээр хичээлийг удирдан явууллаа.
Сургалтад 41 шүүхийн тамгын газрын 51 архив, бичиг хэргийн эрхлэгч нар оролцож байна.
ШҮҮХИЙН ТУСГАЙ АРХИВ