Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-тэй хамтран байгуулсан “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чадавхыг сайжруулах” төслийн хүрээнд “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулсан мэргэшүүлэх сургалт”-ыг энэ сарын 21-22-ны өдрүүдэд шүүхийн сургалтын “Баяндөхөм” цогцолборт зохион байгууллаа. Тус сургалтад нийслэл болон орон нутаг дахь шүүхийн тамгын газраас нийт 53 шүүхийн захиргааны ажилтан хамрагдав.
Энэ удаагийн сургалтын хөтөлбөрт “Албан хэрэг хөтлөлт”, “Шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа”, “Жендер ба хүний эрх”, “Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, техник зохион байгуулалтыг хангах ажиллагаа”, “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал”, “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй”, “Хэлний хэрэглээ, найруулга судлал” сэдэв багтсан болно.
Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, үйл ажиллагаа, шүүхийн захиргааны ажилтны сургалт, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулав.
Сургалтыг Шүүхийн захиргааны сургалт, судалгааны төвийн дарга С.Нэргүй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга С.Солонго, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хууль зүйн асуудал эрхэлсэн ахлах референт Б.Оюуннасан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Л.Наянтай, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан хэл бичгийн ухааны доктор ( Ph.D) дэд профессор/ О.Шинэбаяр нар тус тус удирдан явууллаа.
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Шүүхийн захиргааны хүний нөөцийн газар