Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлөөс Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09.00 цаг, 12.00 цагт Нийслэлийн төр захиргааны 5-р байрны Б корпус, 2 давхарт Хүний хөгжил, сургалт судалгааны төвд /Төв усан бассейны хойд талд/ зохион байгуулахаар боллоо.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

       Анхаарах зүйлс:

  1. Шалгалтын бүртгэл өглөө 08.00 цагт эхэлнэ.
  2. Иргэний үнэмлэхээр нэвтрүүлнэ.
  3. Шалгалт эхлэхээс 30 минутын өмнө шалгалтын байранд хүрэлцэн ирэх.
  4. Шалгалтын хуваарь, өөрийн ээлж, шалгалт өгөх танхимын талаарх мэдээлэлтэй урьдчилан танилцаж, энэ талаар шалгалт зохион байгуулагч ажилтны тавьсан шаардлагыг биелүүлэх.
  5. Танхимд нэвтрэх, чөлөөлөхдөө бөөгнөрөл үүсгэхгүй байх, зөвшөөрлийн дагуу орж гарах.
  6. Шалгалтын хуваарьт заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгалт зохион байгуулж буй байранд нэвтрүүлэхгүй.

 

       Хориглох зүйлс:

Шалгалтын танхимд нэвтрэхдээ

1.Хууль, хуулийн тайлбар ном, гарын авлагыг файл болон цаасан хэлбэрээр, гар утас, чихэвч, зөөврийн компьютер, аудио, видео техник хэрэгсэл, ноорог цаас, дэвтэр, үзэг харандаа, зургийн аппарат зэрэг адилтгах бусад зүйлс авч орох

2.Шалгалт эхлэх хугацаанаас хожимдох.

3.Шалгалтын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах.

4.Шалгалтын программд нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй байхад нэвтрэх.

5.Бусдад саад учруулах, бусдын гүйцэтгэлийг харах, ашиглах.

 

 

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөл