Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогын баримт бичиг боловсруулах” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулах гэж байна.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг ажиллах бөгөөд “Шүүхийн захиргааны удирдлага, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, “Шүүхийн үйлчилгээ, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, “Шүүхийн мэдээллийн технологи, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Уг хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн прокурорын газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Нээлттэй нийгэм форум, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын төлөөлөл оролцох юм.
Хэвлэл мэдээллийн хэлтэс