Шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдлыг хангаж хамгаалах талаарх Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан уулзалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

 

       Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаwww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам, гишүүн Л.Энхбилэг, А.Насандэлгэр, Н.Мөнгөнцэцэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвадорж, Эргүүл хамгаалалтын газрын дарга дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Энхчулуун, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Амаржаргал нар оролцов. Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан журмуудын хэрэгжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцсон юм.

 

 

       Шүүгч, түүний гэр бүлийн гишүүнийг хамгаалалтад авах, нөлөөллийн мэдүүлгийг шалгах ажиллагааны талаар нэгдсэн ойлголтод хүрэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр шүүхийг хангах чиглэлээр судалгаа хийж, санал боловсруулах, холбогдох журмын хэрэгжилтийг хангах хүрээнд шүүгч болон цагдаагийн алба хаагчдыг мэдээ, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулахаар харилцан тохиролцов.

 

       Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг  хангах албаны Эргүүл, хамгаалалтын газарт харьяалагддаг бөгөөд 22 офицер, 89 цагдаа нийт 111 алба хаагчтай. Шүүхийн 41 тамгын газрын байр, 129 шүүх хуралдааны танхимд, шүүхийн аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг сахиулах, хуяглан хүргэх, албадан ирүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тус хэлтэс нь Нийслэлийн хэмжээнд 2021 онд шүүхээр үйлчлүүлсэн нийт 205 мянган иргэнийг шүүхийн байранд шалган нэвтрүүлж, 30 мянга гаруй шүүх хуралд дэг сахиулж ажилласан байна.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс