Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дархан-Уул аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тоог нөхөх сонгон бүртгэлийн зарыг олон нийтэд мэдээлж байна. www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

Нэг. Сонгон бүртгэлд оролцох хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагч дараах шаардлага хангасан байна:

 

-     Эрх зүйн бүрэн чадамжтай;

-     Дээд боловсролтой;

-     Эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан;

-    Эрх бүхий байгууллагын эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн;

-     Ял шийтгэлгүй;

-    Эрх зүйч мэргэжилтэй байх.

 

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг /цахимаар ирүүлэх/:

 

-    Эвлэрүүлэн зуучлагчаар ажиллахыг хүссэн өргөдөл;

-  Төрийн албан хаагчийн анкет;

-     Иргэний үнэмлэхийн хуулбар;

-     Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/. Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

-      “3 х 4”-ийн хэмжээний цээж зураг 3 хувь;

-     Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээ;

-   Эрх бүхий байгууллагын эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байдал, дугаарын бүртгэл;  

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

 

Гурав. Сонгон бүртгэлд оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

 

       Шүүхийн ерөнхий зөвлөл Дархан-Уул аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сонгон бүртгэлд оролцох эвлэрүүлэн зуучлагчийн өргөдөл, холбогдох баримт бичгийг нэг PDF файлд багтааж 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дотор [email protected] хаягаар цахимаар хүлээн авна.

 

       Бүртгүүлэхээр ирүүлсэн эвлэрүүлэн зуучлагчийн холбогдох баримт бичиг  буюу иргэний үнэмлэх, дээд боловсролын гэрчилгээ, эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээ зэрэг нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай бөгөөд бүртгэсэн эсэх, сонгон шалгаруулалт явуулах товын талаар эвлэрүүлэн зуучлагчид цахимаар мэдэгдэнэ.

 

Дөрөв. Сонгон бүртгэлийн агуулга, хэлбэр

Сонгон бүртгэлийг дараах агуулгын хүрээнд танхимын хэлбэрээр зохион байгуулна.

                  1. Эвлэрлийн гэрээ байгуулах:

- Хууль хэрэглээ

- Зөв бичгийн дүрэм

2.  Ярилцлага:

      -Мэдлэг чадвар

      -Ажлын байрны зорилго, зорилт

      -Хандлага, зан үйлийг тодорхойлох

 3. Мэдээллийн технологийн ур чадвар:

-Хэрэглээний программын ур чадвар

-Түргэн бичлэг.  

Холбогдох мэдээллийг 70008036, 99282989 утаснаас лавлана уу.

 

 

 

 

 

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР