Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-тэй хамтран зохион байгуулж буй “ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” сургалтыг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд танхим болон дадлага ажлын хосолсон хэлбэрээр 7 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Сургалтыг хууль зүйн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өндөр мэргэшилтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, багш, судлаачид удирдан явуулах бөгөөд амжилттай төгсөгчдөд “Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан”-ы гэрчилгээ олгоно.
Тус сургалтад хамрагдсанаар хуульд заасан шаардлагын дагуу сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн тохиолдолд шүүхийн захиргааны байгууллагад ажилд ороход давуу тал болно.
Сургалтын зорилго:
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх;
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг, чадварыг олгох.
Сургалтад оролцогчдод тавигдах шаардлага:
Эрх зүйч мэргэжлээр хууль зүйн их, дээд сургууль төгссөн байх;
Шүүхийн захиргааны байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх;
Төрийн албаны ерөнхий шалгалт болон хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Сургууль төгссөн дипломын хуулбар;
400 хүртэл үгтэй суралцах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн эссэ. /Эссэнд холбоо барих хаяг, утасны дугаарыг тусгаж гарын үсгээ зурсан байна./
Бүртгэл:
Сургалтад оролцох хүсэлтэй эрх зүйчдийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд [email protected] хаягаар хүлээн авч бүртгэнэ.
Сургалтад оролцогчдын тоо хязгаартай. Энэ удаагийн сургалтад нийт 50 эрх зүйч сонгон шалгаруулна.
Жич: Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 88001700, 70008022 дугаарын утсаар холбогдож авна уу.
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР